
Иргэдтэй хийх уулзалтад 128 иргэд оролцож автозамын эвдрэлийг засварлах, хүүхдийн тоглоомын талбай хүлээлгэж өгөхөөс өмнө эвдэрч байгаа тул хяналт тавих, нарийны хэсэгт байрлах худгаас зэвтэй ус гоожиж байгааг засварлах, мухар гудамжинд ус их тогтох хашаа руу бохир орж байгааг засварлах, гудамжнуудын дундах замыг тэгшлэх гэж шороо асгадгаас болж шавар шавхайтай болж явган хүмүүс явахад хүндрэлтэй байгаа тул хайрга асгаж тэгшилмээр байна, сар бүр хог хураамжийн мөнгөө тушаадаг боловч хог ачдаггүй тал дээр хяналт тавих зэрэг асуудлаар санал хүсэлтэй илэрхийлэв. Уулзалтанд оролцсон БААН-ийн удирдлагууд, мэргэжлийн байгууллагууд иргэдийн асуултанд хариулт өгч, гарсан санал хүсэлтийг судлан иргэдэд тодорхой хариуг эргэн мэдэгдэхээ илэрхийллээ.