Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

🇲🇳ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ ТӨХК-ИЙН ЗҮҮН ӨМНӨД БҮСИЙН САЛБАРЫН “ЗӨВ” БАГИЙН ТАМИРЧИД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЛЭЭ

2023-10-16

Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын баярын хүрээнд ГЭБОНСЗ-өөс гэнэтийн аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн үед яаралтай авах арга хэмжээ, мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх, өөрийгөө болон бусдад туслах, асран хамгаалах, дадал чадварыг эзэмшүүлэх зорилгоор 2023 оны 10 сарын 16-ний өдөр “ХЭН Ч ХААНА Ч ХЭЗЭЭ Ч БЭЛЭН” буухиа тэмцээнийг 6 байгууллага аж ахуйн нэгжийн дунд зохион байгуулсан юм.

“ХЭН Ч ХААНА Ч ХЭЗЭЭ Ч БЭЛЭН” буухиа тэмцээнийг дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн салбар зөвлөл, Онцгой байдлын хэлтэс, Улаан загалмайн хороотой хамтран зохион байгуулж ИТХ-ын дарга Т.Отгонболд баг тамирчдад амжилт хүслээ.

Уг буухиа тэмцээний үеэр “ДӨЛ” бүлгэмийн тамирчид үзүүлэх тоглолт хийж сонирхуулсан бол Багануур ХК, БЗӨБЦТС ТӨХК, Багануур ЦДҮС ТӨХК-ийн Зүүн өмнөд бүсийн салбар, Багануур Дулааны станц ТӨХК, Багануур ус ОНӨААТҮГ, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-ийн баг тамирчид 8 өртөөтэй буухиа тэмцээнд жагсаалын үзлэг, гамшиг ослын болон анхны тусламжийн мэдлэг, чадвараараа өрсөлдлөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5732
4269 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%