
Уулзалтаар ГБХЗХХ-ийн дарга Т.Хашлянхуа “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль”, Дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн асуудал хариуцсан туслах, ХНХТ-ийн сургагч багш Н.Оюунтуяа “Төрийн албан хаагчийн ёс зүй”, Дүүргийн Засаг даргын орлогч бөгөөд дүүргийн залуучуудын хөгжлийн зөвлөлийн дарга Б.Балжинням “Дүүрэгт хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажил”, Хичээнгүй үндэс ТББ-ын тэргүүн, бүсийн сургагч Н.Буяндэлгэр “Залуучуудын манлайлал,оролцоо” сэдвийн хүрээнд илтгэл тавьж, залуучууд санал хүсэлтээ илэрхийллээ.