Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

🔰МУ-ын Шадар сайд, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирын нар дүүргийн 1, 2, 3, 4, 5 дугаар хорооны иргэдтэй уулзаж ирэх оны улсын төсвийн талаар танилцууллаа.

2023-11-13

📍Ирэх онд улсын төсвийн хөрөнгө оруулалтад Багануур дүүрэгт баригдаж буй 850 хүний суудалтай Соёлын ордон болон 3-р хорооны сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажлыг дуусгахаар нийт 4,3 тэрбум төгрөгийг суулгасан бол шинээр 5-р хороонд Залуус хэсгийн инженерийн шугам сүлжээний дэд бүтцийн ажлыг эхлүүлэх, 1, 3-р хорооны орон сууцны дундах авто замын шинэчлэл, 4-р хорооны Энх-Өрх өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг шинээр барихаар төсөвлөлөө.

📍Мөн дүүргийн хүлэмжийн аж ахуй байгуулах, Багануур, Налайх дүүргийн боловсролын салбарын тоног төхөөрөмжийг шинэчлэх ажилд нийт 1 тэрбум төгрөгийг суулгаад байна.

📍Алслагдсан гурван дүүрэгт орон сууц барих барилгын компаниудад 5 жилийн хугацаанд 50 хувийн татварын хөнгөлөлт олгохоор болсон бол алслагдсан гурван дүүрэгт амьдарч буй иргэд ипотекийн 3 хувийн зээлд хамрагдах боломжтой болж, төрийн албан хаагчдын цалин бусад дүүргүүдийнхээс 20-30 хувь нэмэгдэхээр тусгагдлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6034
4561 / 76%
919 / 15%
269 / 4%
285 / 5%