📍Дүүргийн ИТХ-ын Ээлжит XXV хуралдаан болохтой холбогдуулан Засаг даргын тамгын газраас өргөн барьсан Дүүргийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт хэлэлцэх тухай, Дүүргийн 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл батлах тухай, Хаягийн дугаарлалт батлах тухай асуудлаар 2023 оны 12 сарын 06-ны өдөр ИТХ-ын Хот байгуулалт, дэд бүтэц, үйлдвэр үйлчилгээний хороо хуралдлаа.