Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

✅ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2023-12-19

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн хуралдаан 2023 оны 12-р сарын 19-ний өдөр хуралдаж дараах 5 асуудлыг хэлэлцлээ. Үүнд:

📍Дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц
📍Дүүргийн 2023 оны тэргүүний аж ахуйн нэгж, байгууллага, иргэний нийгмийн байгууллага, хувь хүмүүсийг шалгаруулах тухай
📍Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дүүргийн дэд хөтөлбөрийн үйл ажиллагааны тайлан хэлэлцэх тухай
📍Аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын цалингийн нийтлэг жишгийг шинэчлэн тогтоох тухай
📍Төрийн шагналд тодорхойлж, уламжлах тухай асуудлуудыг тус тус хэлэлцэн ИТХ-ын Ээлжит бус XXVII хуралдаанаар дараах 4 асуудлыг хэлэлцүүлэхээр тогтлоо.

📍Аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын цалингийн нийтлэг жишгийг шинэчлэн тогтоох тухай өргөн мэдүүлсэн асуудал нь бодлогын баримт бичгийн хувь дутуу, судалгаа шинжилгээ дутуу хийгдсэн тул дахин судлан 2024 оны 01 сард хэлэлцэхээр боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%