Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

НАСАН ТУРШИЙН СУРАЛЦАХУЙН ТӨВИЙН ДЭРГЭДЭХ “ХӨГЖИЛ” КЛУБИЙН НЭРЭМЖИТ ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО

2024-03-16

Ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, тэдний бие бялдрын хөгжлийг дэмжих, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, өсвөрийн баг тамирчдыг шалгаруулж, бэлтгэх, ширээний теннисний спортыг хөгжүүлэх, клубийн үйл ажиллагааг сурталчлах зорилгоор 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа.

ИТХ-ын “Хүндэт Өргөмжлөл”-өөр Б.Батзориг, Засаг даргын “Жуух Бичиг”-ээр Б.Өвгөнхүү, Б.Мөнххишиг нар тус тус шагнагдаж ИТХ-ын дарга Т.Отгонболд, Насан туршийн суралцахуйн төвийн дарга А.Өсөхжаргал, Боловсролын хэлтсийн дарга Н.Алтансүх нар шагналыг гардууллаа.

Тэмцээн 6-10 нас , 11-14 нас , 15-17 нас , 18-55 нас , 55 дээш нас ангиллаар зохион байгуулж Тэргүүн, Дэд, Гутгаар байрыг шалгаруулсан юм.

6-10 насны ангилалд Эрэгтэй төрөлд Тэргүүн байранд Ананд, Дэд байранд Ерөөлт, Гутгаар байранд Долгион, Эмэгтэй төрөлд Тэргүүн байранд Шүүдэр, Дэд байранд Нандин-Эрдэнэ, Гутгаар байранд Тэргэл нар шалгарлаа.

11-14 насны ангилалд Эрэгтэй төрөлд Тэргүүн байранд Идэртөр, Дэд байранд Тэлмүүнбаяр, Гутгаар байранд Батсуурь, Эмэгтэй төрөлд Тэргүүн байранд Урансолонго, Дэд байранд Минжингоо, Гутгаар байранд Гүнж нар шалгарлаа.

15-17 насны ангилалд Эрэгтэй төрөлд Тэргүүн байранд Золбоот, Дэд байранд Энхтүшиг, Гутгаар байранд Эрхэмбилэг, Эмэгтэй төрөлд Тэргүүн байранд Хулан, Дэд байранд Болоржин, Гутгаар байранд Энхсайхан нар шалгарлаа.

18-55 насны ангилалд Эрэгтэй төрөлд Тэргүүн байранд Болдбаатар, Дэд байранд Өвгөнхүү, Гутгаар байранд Эрдэнэчулуун, Эмэгтэй төрөлд Тэргүүн байранд Сайнжаргал, Дэд байранд Тунгалаг, Гутгаар байранд Батцэнгэл нар шалгарлаа.

55 дээш насны ангилалд Эрэгтэй төрөлд Тэргүүн байранд Болд, Дэд байранд Батбаяр, Гутгаар байранд Жамсран, Эмэгтэй төрөлд Тэргүүн байранд Мөнххишиг, Дэд байранд Нармандах, Гутгаар байранд Сонинноров нар шалгарлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%