Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

🔰МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА, ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-03-21

Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Прокурорын газар, Цагдаагийн хэлтэстэй хамтран Монгол Улсын Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчлийн тухай хуулийн талаар иргэд, ААНБ-ын ажилтан, алба хаагчдад хууль зүйн мэдлэг олгох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2024 оны 03-р сарын 21-ний өдөр сургалтыг зохион байгуулж ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Т.Отгонболд нээж үг хэллээ.

Уг сургалтад 63 байгууллагын 108 алба хаагчид оролцож МУ-ын Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчлийн тухай хуулийн талаар дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч дарга, Хууль Цаазын Итгэмжит Зөвлөх Г.Эрдэнэ , Гэр бүл хүүхдийн хүчирхийллийн талаар авагдаж буй арга хэмжээний талаар дүүргийн Цагдаагийн хэлтсийн хүүхдийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Цагдаагийн Хошууч С.Баасанжав , Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн талаар Замын цагдаагийн тасгийн зохицуулагч Цагдаагийн Дэслэгч Б.Цагааннохой нар тус тус мэдээлэл хийсэн юм.

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%