Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

🔰3 ДУГААР ХОРООНЫ МАЛЧДЫН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА

2024-03-24

Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын Шадар сайд, Нийслэл, дүүргийн Засаг дарга, онцгой комисс болон дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын хамт олон, иргэдээс цугласан хандив, дэмжлэгийг 600 гаруй малчин өрхөд тус бүр 3 шуудай хивэг, 400 өрхөд хүнс болон малын эм, тариа, бусад хандивыг үзүүлсэн билээ.

Дүүргийн 3 дугаар хорооны малчдад 2024 оны 03 сарын 24-ний өдөр ИТХ-ын дарга Т.Отгонболд, Төлөөлөгч Э.Шинэбаяр, 3 дугаар хорооны Засаг дарга Б.Мөнхнаран нар ААНБ, иргэдээс цугласан хандив, дэмжлэгийг ирж авах боломжгүй өвөлжилт хүндэрсэн 5 өрхөд тус бүр 3 шуудай хивэг, хүнс болон малын эм, тариаг хүлээлгэн өглөө. Малчид дүүргийн төр захиргааны байгууллагад дараах санал хүсэлтийг уламжилсан Үүнд:

📍 5 дугаар хорооны малчин н.Энхтүвшин нь Хэрлэн шалган нэвтрүүлэх постын хураамжийн талаар нэг талдаа авдаг байх

📍 3 дугаар хорооны малчин Ч.Алтанхуяг нь Нийгмийн даатгал 50 хувь хөнгөлөгдөж байгаа нь таатай байна. Мөн өрх бүр ногоон тэжээл тариалах газрын асуудлыг шийдвэрлэж өгөх.

📍 3 дугаар хорооны малчин Ч.Сүглэгмаа нь Малын тоо толгойн татварын талаар хорогдсон малын тоо толгойд татвар төлөх нь хүндрэлтэй байгаа талаар тус тус санал хүсэлтийг илэрхийллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%