Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

🔰ИТХ-ЫН ЭЭЛЖИТ БУС XXIX ХУРАЛДААН БОЛЛОО

2024-03-26

ИТХ-ын Ээлжит бус XXIX хуралдаан 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 76.4 хувийн ирцтэйгээр хуралдлаа.

📍Ээлжит бус XXIX хуралдаанаар дараах 3 асуудлыг хэлэлцэн баталлаа. Үүнд:

НЭГ. Дүүргийн 2024 оны төсвийн тодотголд нэмэлт өөрчлөлт оруулах тухай. Дүүргийн 2024 оны төсвийн санхүүжүүлэх эх үүсвэрийг 5,281,047,2 мянган төгрөгөөр нэмэгдүүлэн 31,397,278.4 мянган төгрөгөөр баталлаа. Дүүргийн нутаг дэвсгэрт цас зуд ихтэй, шар усны үер болон бусад байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллийг даван туулахад хөрөнгө зарцуулах, байгууллагуудын үүсээд байгаа өр төлбөрийг барагдуулах, дүүрэгт шинээр хөрөнгө оруулалт төсөл арга хэмжээ хэрэгжүүлэх болон 2024 оны 04 дүгээр сарын 1-нээс алслагдсан 3 дүүрэгт төрийн албан хаагчдад орон нутгийн нэмэгдэл 20 хувь олгох болсонтой холбогдуулан цалин хөлс НДШ-ийн зардал зэрэгт зарцуулахаар төсвийг хувиарласан болно. 2024 оны 02-р сарын байдлаар 2,494.8 сая төгрөгийн төсвийн орлого төвлөрүүлэхээс 3,138.9 сая төгрөгийн орлого төвлөрүүлж, төлөвлөгөөг 125.8 хувиар буюу 644.1 сая төгрөгөөр давуулан биелүүлсэн байна. 2024 оны давсан орлого хэмнэсэн зардлаас нийт 3,300.0 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 21 төсөл арга хэмжээг шинээр хэрэгжүүлэхээр боллоо.

ХОЁР. Төрийн дээд шагналд уламжлах тухай. Алдарт эх I одонгоор 11, Алдарт эх II одонгоор 97 нийт 108 эхийг шагнуулахаар уламжлав.

ГУРАВ. Сонгуулийн сурталчилгааны самбар байршуулах байршил тогтоох тухай Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу хороо тус бүрт нэр дэвшигчдийн нэгдсэн самбар 4, зурагт самбар 2 байхаар байршуулах байршлыг баталлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%