Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

👩‍🔬👨‍🔬ОЛОН УЛСЫН ЭМЧ НАРЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН БАЯРЫН ХУРАЛ БОЛЛОО

2024-03-29

🔰Олон улсын эмч нарын баярын өдрийг анх 1990 онд АНУ-д 03 дугаар 30-ны өдөр “Үндэсний эмч нарын өдөр” болгон тэмдэглэн ирсэн билээ. Эмч нарын өдрийн баярын хуралд МУ-ын Шадар сайд, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, НИТХ-ын Төлөөлөгч дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн, ИТХ-ын Төлөөлөгч О.Мөнхтулга, С.Ичинхорлоо, Б.Мөнх-Учрал, ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Г.Гансэлэм нар оролцож дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг эмнэлгийн эмч, сувилагч нарт баяр хүргэн шагнал гардууллаа.

🔰Дүүргийн “Ихэр 2 гавъяат” МУ-ын Хүний гавъяат эмч, клиникийн профессор, ЭМТ-ийн зөвлөх эмч Д.Цэрэндаваа, МУ-ын Хүний гавъяат эмч, клиникийн профессор, ЭМТ-ийн зөвлөх эмч Л.Намжилсүрэн нар өөрсдийн нэрэмжит шагналыг энэ өдөр гардууллаа.

🌟Олон улсын эмч нарын өдрийг тохиолдуулан дараах эрхмүүдийг шагналаа. Үүнд:

🌟МУ-ын Шадар сайд, УИХ-ын гишүүн С.Амарсайханы нэрэмжит Өргөмжлөлөөр
ЭМТ-ийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, яаралтай тусламж гемодиализийн тасгийн мэдээгүйжүүлэгийн эмч О.Оюунчимэг

🌟“Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” Хүндэт тэмдгээр
Халдвар, хөнгөвчлөхийн тасгийн эрхлэгч Н.Ариунболд
Төрөх Нярайн тасгийн Эх барих эмэгтэйчүүд судлалын эмч Б.Даваабаяр

🌟Эрүүл мэндийн яамны “Жуух бичиг”-ээр
Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, яаралтай тусламж Гемодиализийн эмч О.Мандах, НЭМТ-ийн Дурангийн эмч Ц.Чанцалдулам
Төрөх нярайн тасгийн Эх барих Эмэгтэйчүүд судлалын эмч Ж.Сайнхүү
Төрөлжсөн тусламж үйлчилгээний тасгийн Чих хамар хоолой судлалын эмч Д.Цэрэндолгор
Төрөх нярайн тасгийн Эх барих Эмэгтэйчүүд судлалын эмч Ж.Мөнхномин
Төрөлжсөн тусламж үйлчилгээний тасгийн Хавдар судлалын эмч Б.Даваасүрэн, Хүүхдийн тасгийн Хүүхэд судлалын эмч П.Нэргүй
Төрөлжсөн тусламж үйлчилгээний тасгийн Арьс харшил судлалын эмч А.Жаргалмаа
Төрөлжсөн тусламж үйлчилгээний тасгийн Халдварт судлалын эмч Ц.Батжаргал

🌟Дүүргийн ИТХ-ын “Хүндэт Өргөмжлөл”-өөр
НЭМТ-ийн Сэтгэц судлалын эмч С.Байгалмаа
НЭМТ-ийн Бэлгийн замаар дамжих халдвар, хүний дархлал хомсодлын вирус, дархлалын олдмол хомсдолын эмч Л.Мөнхбаяр

🌟Дүүргийн ИТХ-ын “Хүндэт Үнэмлэх”-ээр
Энх-Өрх Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Х.Ариунжаргал

🌟Дүүргийн Засаг даргын “Жуух Бичиг”-ээр
Энх-Өрх Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Б.Эрдэнэтуяа
Энэрэлт-Өлзий Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч М.Цэрэндэжид

🌟Дүүргийн Засаг даргын “Баярын Бичиг”-ээр
Төрөх нярайн тасгийн Эх барих Эмэгтэйчүүд судлалын эмч Э.Буд
Уламжлалт анагаах ухаан сэргээн засах эмчилгээний тасгийн Уламжлалтын эмч Ц.Одончимэг
Хүүхдийн тасгийн Нярайн эмч Э.Буднаран
Төрөлжсөн тусламж үйлчилгээний тасгийн Хүүхдийн эмч Д.Өнөрцэцэг
Бодлого төлөвлөлтийн тасгийн Даатгалын эмч А.Мөнгөнтуяа
Энх-Өрх өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Д.Батцэцэг
Энх-Өрх өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч С.Болорцэцэг

🌟Монголын залуучуудын холбооны “Тэргүүний Залуу” цол тэмдгээр
Хүүхдийн тасгийн эрхлэгч, Хүүхдийн эрчимт эмчилгээ судлалын эмч Б.Оюунтунгалаг нар тус тус шагнагдлаа.

🩺Жил бүр уламжлал болгон шалгаруулдаг дүүргийн Засаг даргын нэрэмжит “Алтан Чагнуур”-ын эзнийг шалгарууллаа. Үүнд:
ЭМТ-ийн Чих хамар хоолойн судлалын эмч П.Цэцэгсайхан
Замбага эмнэлгийн эмч М.Шүрэнцэцэг
ЭМТ-ийн Нэгдсэн мэс заслын тасгийн эмч Б.Батзаяа
Багануур сувилал ХХК-ийн эмч Н.Мөнх-Ундрах
Энэрэлт-Өлзий өрхийн эрүүл мэндийн төвийн эмч Г.Энэрэлт нар “Алтан Чагнуур”-ын эзэд боллоо.

Хүн ардынхаа эрүүл энхийн төлөө сэтгэл оюунаа зориулан хүчин зүтгэж буй үe үеийн эмч нартаа олон улсын эмч нарын өдрийн мэндийг дэвшүүльe. 👏👏👏

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%