Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

🔰МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА, ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-04-01

✅Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Прокурорын газар, Цагдаагийн хэлтэстэй хамтран Монгол Улсын Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчлийн тухай хуулийн талаар 3-р хорооны иргэдэд хууль зүйн мэдлэг олгох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2024 оны 04-р сарын 01-ний өдөр сургалтыг зохион байгуулж ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Г.Гансэлэм нээж үг хэллээ. 

 

✅Уг сургалтад 3 хорооны иргэд оролцож "МУ-ын Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчлийн тухай хууль"-ийн талаар дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Ш.Баасандорж, дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Б.Батцэцэг, "Гэр бүл хүүхдийн хүчирхийллийн талаар авагдаж буй арга хэмжээ"-ний талаар дүүргийн Цагдаагийн хэлтсийн Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэргэжилтэн цагдаагийн Ахлах Дэслэгч Ц.Цолмонгэрэл, "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль"-ийн талаар Замын цагдаагийн тасгийн зохицуулагч Цагдаагийн Дэслэгч Б.Цагааннохой нар тус тус мэдээлэл хийсэн юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5732
4269 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%