Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

🔰МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА, ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-04-02

Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Прокурорын газар, Цагдаагийн хэлтэстэй хамтран Монгол Улсын Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчлийн тухай хуулийн талаар 4-р хорооны иргэдэд хууль зүйн мэдлэг олгох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2024 оны 04-р сарын 02-ны өдөр сургалтыг зохион байгуулж ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Г.Гансэлэм нээж үг хэллээ.

Уг сургалтад 4 хорооны иргэд оролцож "МУ-ын Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчлийн тухай хууль"-ийн талаар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх С.Баяр-Эрдэнэ, "Гэр бүл хүүхдийн хүчирхийллийн талаар авагдаж буй арга хэмжээ"-ний талаар дүүргийн Цагдаагийн хэлтсийн Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэргэжилтэн цагдаагийн Ахлах Дэслэгч Ц.Цолмонгэрэл, "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль"-ийн талаар Замын цагдаагийн тасгийн зохицуулагч Цагдаагийн Дэслэгч Б.Цагааннохой нар тус тус мэдээлэл хийсэн юм.

4-р хорооны иргэдээс мэдээлэл хийсэн албан хаагчдаас биечлэн уулзаж тулгамдаж буй асуудлууд дээрээ хуулийн талаарх зөвлөгөө, мэдээ мэдээллийг авлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%