Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

🔰ДҮҮРГИЙН ГХУСАЗСЗ-ИЙН ГИШҮҮДЭД 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН ТАЛААРХ ТООН ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

2024-04-09

🔰 Дүүргийн цагдаагийн хэлтсийн удирдлагууд 2024 оны 1 дүгээр улирлын байдлаар дүүрэгт гарсан гэмт хэрэг, зөрчлийн талаарх тоон мэдээллийг дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дэд зөвлөлийн гишүүдэд танилцуулж цаашид авах ажил арга хэмжээний талаар санал, хүсэлт солилцон гэмт хэрэг зөрчлийг бууруулах талаар үе шаттай ажил арга хэмжээ зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

ИТХ-ын дарга, Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Т.Отгонболд нь Эрүүгийн тухай хууль болон Зөрчлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтүүдийн талаар иргэд болон БААН-дийн ажилтан албан хаагчидад сурталчилан таниулах, олон нийтийг соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулахыг дэд зөвлөлийн дарга нарт, гэмт хэрэг зөрчлийн тоон үзүүлэлтэд анхааран хэсэгчилсэн уулзалт, анализ дүгнэлт хийж ажиллахыг Цагдаагийн хэлтсийн удирдлагуудад үүрэг чиглэл өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%