Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

🔰МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА, ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-04-10

Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Прокурорын газар, Цагдаагийн хэлтэстэй хамтран Монгол Улсын Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчлийн тухай хуулийн талаар 1 дүгээр хороо, 5 дугаар хорооны иргэдэд хууль зүйн мэдлэг олгох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2024 оны 04-р сарын 10-ны өдөр сургалтыг зохион байгуулж ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Г.Гансэлэм нээж үг хэллээ.


Уг сургалтад 1, 5 дугаар хорооны иргэд оролцож "МУ-ын Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчлийн тухай хууль"-ийн талаар дүүргийн " Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Ш.Баасандорж, Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх С.Баяр-Эрдэнэ, Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Баттуяа, "Гэр бүл хүүхдийн хүчирхийллийн талаар авагдаж буй арга хэмжээ"-ний талаар дүүргийн Цагдаагийн хэлтсийн Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэргэжилтэн цагдаагийн Ахлах Дэслэгч Ц.Цолмонгэрэл, "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль"-ийн талаар Замын цагдаагийн тасгийн зохицуулагч Цагдаагийн Дэслэгч Б.Цагааннохой нар тус тус мэдээлэл хийсэн юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%