Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

🔰МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН “НИЙТИЙН ХӨЛ БӨМБӨГ” ИЛГЭЭЛТИЙГ ГАРДУУЛЛАА

2024-04-16

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар улс орон даяар явагдаж байгаа “Эрүүл Монгол хүн” ба “Нийтийн биеийн тамир” дэд хөтөлбөрийн хүрээнд болон Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Алсын хараа 2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэх, спортын салбарын үйл ажиллагааны зорилтыг МХБХолбоо дэмжин, “Нийтийн хөл бөмбөг” (Grassroots) хөтөлбөрийг 2021 онд боловсруулсан.

Энэхүү “Нийтийн хөл бөмбөг” (Grassroots) илгээлтийн үйл ажиллагаа 2024 оны 04 сарын 16-ны өдөр зохион байгуулагдаж Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч М.Болд, Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Дагвадорж, Нийтийн хөл бөмбөг хариуцсан хэлтсийн дарга Д.Тэрбаатар, дүүргийн ИТХ-ын дарга Т.Отгонболд, Засаг дарга С.Даваасүрэн, Багануур ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргал нар оролцлоо.

Монгол Улсын ерөнхийлөгчийн “Нийтийн хөл бөмбөг” хөгжүүлэх илгээлтийг дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн болон Багануур ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч, “Багануур хар алмаз” клубийн эзэн Д.Түвшинжаргал нарт гардуулан өгсөн юм. Уг хөтөлбөрийг Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжин, өөрийн ивээл дор авч, илгээлт гарган, улс орон даяар амжилттай хэрэгжүүлж байгаа юм.

Мөн өсвөр үеийн хөл бөмбөгийн тамирчид болон Багануур ХК-ийн шигшээ багийн тамирчидтай уулзалт хийж Багануур ХК-ийн алдрын танхимтай танилцлаа.

МХБХолбооноос дүүргийн өсвөр үеийн шигшээ багийн тамирчдын цаашдын тэмцээн уралдаанд нь амжилт хүсэж спортын хэрэглэл материалын дэмжлэгийг үзүүлэхээ энэ үеэр илэрхийлсэн юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%