Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

🔰БАГАНУУР ДҮҮРГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ, ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ХАМТРАН “LAW ENFORCES” УРАЛДААНТ ТАНИН МЭДЭХҮЙН ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2024-04-19

✅ Багануур дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хамтран дүүргийн хуулийн байгууллагуудын дунд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, шүүх эрх мэдлийн байгууллагуудын ажилтан, албан хаагчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, тэдгээрээс гаргасан санал, санаачилгыг дэмжих, хэрэгжүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор “LAW ENFORCES” уралдаант танин мэдэхүйн тэмцээнийг зохион байгууллаа.

 

 

✅Уралдаанд багууд “Өсвөр залуу үеийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, тэдгээрийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах нь” сэдвийн хүрээнд контент бэлтгэх, багийн ахлагчдын дунд “Багануур дүүрэгт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэх онцлог” сэдвээр илтгэл тавих, багийн гишүүдийн дунд шинэ тутам дагаж мөрдөж байгаа хууль эрх зүйн асуулт хариултын тэмцээнээр тус тус өрсөлдлөө.    

 

✅ Тэмцээний нийлбэр дүнгээр Багануур дүүргийн Прокурорын газар Тэргүүн байрыг эзэлж, Цагдаагийн хэлтсийн баг хамт олон удааллаа. Амжилттай оролцсон багуудад ИТХ дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Т.Отгонболд, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Байгалмаа нар шагналыг гардууллаа. 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%