Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

🔰2024 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН СТАТИСТИК МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЛААР ҮЙЛДВЭР АЖ АХУЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-04-22

Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн хэлтэстэй хамтран дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Багануур дулааны станц ТӨХК, Багануур АЗЗА ТӨХК, Багануур гэрэлтүүлэг чимэглэл ААТҮГ, Багануур сувилал ХХК, Багануур-Ус ААТҮГ, Багануур тохижилт ААТҮГ, Багануур ХК, Улаанбаатар төмөр зам багануур зангилаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн удирдлагуудад 2024 оны 1 дүгээр улирлын гэмт хэрэг, зөрчлийн статистик мэдээллийг танилцууллаа.

Энэ үеэр Цагдаагийн хэлтсээс Гэмт Хэрэг, Зөрчлөөс Урьдчилан Сэргийлэх тухай хуулийн 30.1.1, 30.1.2, 30.1.3 дугаар зүйл заалтын талаарх цаг үеийн шинжтэй мэдээ мэдээллийг өгч, Үйлдвэр, БААН-ын удирдлагуудад урьдчилан сэргийлж ажиллах талаар мэдээллээ.

Уг уулзалтаар үйлдвэрийн БААН-ын удирдлагууд дараах саналыг дэвшүүллээ. Үүнд:
- Багануур тохижилт ААТҮГ-аас: Ахуйн архидалт, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаа ажилтнуудад сургалт зохион байгуулах
- Улаанбаатар төмөр зам багануур зангилаа: Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаарх хуулийн болон бусад мэдлэг, мэдээллийг Цагдаагийн хэлтэс болон холбогдох хуулийн байгууллагаас сургалт авах хүсэлтэй байна.
- Багануур дулааны станц ТӨХК: 2024 оны 1 дүгээр улирлын гэмт хэрэг, зөрчлийн статистик мэдээлэл болон гэр бүлийн хүчирхийлэлийн талаарх сургалтыг авах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%