Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

🔰2024 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН СТАТИСТИК МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЛААР СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ДАРГА УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-04-23

Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн хэлтэстэй хамтран дүүргийн Сургуулиуд болон сургуулийн өмнөх боловсролын удирдлагуудад 2024 оны 1 дүгээр улирлын гэмт хэрэг, зөрчлийн статистик мэдээллийг танилцууллаа.

Энэ үеэр Цагдаагийн хэлтсээс Гэмт Хэрэг, Зөрчлөөс Урьдчилан Сэргийлэх тухай хуулийн 30.1.1, 30.1.2, 30.1.3 дугаар зүйл заалтын талаарх цаг үеийн шинжтэй мэдээ мэдээллийг өгч, Сургуулиуд болон Цэцэрлэгийн удирдлагуудад урьдчилан сэргийлж ажиллах талаар мэдээллээ.

Уулзалтын үеэр Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга Цагдаагийн дэд хурандаа Б.Эрдэнэбилэг, Мөрдөн байцаах тасгийн дарга Цагдаагийн ахмад Б.Мэндбаяр, НХЖХОНАБХангах тасгийн дарга Цагдаагийн дэд хурандаа Х.Төмөрбаатар, Цагдаагийн хэлтсийн Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэргэжилтэн цагдаагийн Ахлах Дэслэгч Ц.Цолмонгэрэл нар дүүргийн Сургуулиуд болон Цэцэрлэгийн удирдлагуудад нэмэлт мэдээлэл өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%