Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

🔰“ДУРСАМЖ УУЛЗАЛТ” ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-05-05

Дүүргийн ИТХ-ын ажлын алба, Соёлын ордон хамтран Зөвлөлтийн барилгачидтай мөр зэрэгцэн ажиллаж Багануур дүүргийг бүтээн босголцсон Монгол ажилчдын гавьяа зүтгэлийг таниулах, залуу насандаа хамтран хөдөлмөрлөж байсан хамт олныг уулзуулах зорилготой “ДУРСАМЖ УУЛЗАЛТ”-ыг 2024 оны 05 сарын 05-ны өдөр зохион байгууллаа. Хүндэтгэлийн арга хэмжээг нээж ИТХ-ын дарга Т.Отгонболд үг хэллээ.

Зөвлөлтийн байгууллагад хамтран ажиллаж байсан хамт олондоо мэндчилгээ дэвшүүлэхээр ОХУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх Валерия Вальеревна Кильпянкова, Барилгын байгууллагын Монгол ажилчдын захиргааны эвлэлийн үүрийн дарга асан Баасанчулуун, дүүргийн “Барилгачдын холбоо” ТББ-ын Тэргүүн Лхагвасайхан нар хүрэлцэн ирж оролцлоо.

Дүүргийн ИТХ-ын дарга Т.Отгонболд, Засаг даргын орлогч Б.Балжинням, ИТХ-ын Иргэний оролцооны хэлтсийн дарга Ч.Нарлагмаа нар дараах шагналыг гардуулж өглөө. Үүнд:

Дүүргийн “Хүндэт Тэмдэг”-ээр Л.Даваажав, Ш.Жамцандулам нар шагнагдлаа.

ИТХ-ын “Хүндэт Өргөмжлөл”-өөр Ж.Нямдорж, Д.Түмэндорж, Г.Бүдрагчаа, Ч.Даваасүрэн, З.Цэрэнлхам, Д.Сарантуяа, Л.Наранжаргал нар шагнагдлаа.

ИТХ-ын “Хүндэт Үнэмлэх”-ээр Ц.Байгальмаа, Д.Баатархүү, С.Эрдэнэцэцэг нар шагнагдсан юм.
Засаг даргын “Жуух Бичиг”-ээр Ц.Чойжил, С.Алтантуяа, Б.Цэрмаа нар шагнагдлаа.

Засаг даргын “Баярын Бичиг”-ээр Д.Энхцэцэг, Бямбасүрэн, Д.Соёлмаа нар тус тус шагнагдлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5732
4269 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%