Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

✅ДҮҮРГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО

2024-09-04

Дүүргийн ГХУСАЗСЗ нь Цагдаагийн хэлтэстэй хамтран 2024 оны хагас жилийн ажлын тайлангаа 1, 3 дугаар хорооны ГХУСАЗСЗ-ийн дэд зөвлөл болон хамтарсан багийн гишүүдэд 2024 оны 09 сарын 04-ний өдөр танилцуулан цаашид хамтран ажиллах чиглэлээр санал хүсэлтийг сонслоо.


Уг хуралдаанаар ИТХ-ын дарга бөгөөд дүүргийн ГХУСАЗСЗ-ийн дарга Т.Отгонболд хагас жилийн тайлангийн мэдээллийг хүргэж, Цагдаагийн хэлтсээс хагас жилийн байдлаар болон 1, 3 дугаар хороон дээр үйлдэгдсэн гэмт хэргийн тоон үзүүлэлтүүдийг хамтарсан багийн гишүүдэд танилцууллаа.

Дүүргийн ГХУСАЗСЗ-ийн зүгээс ахуйн хүрээний архидан согтууралтыг бууруулах, эцэг эхийн хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, гэмт хэрэг зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор 14 хоногийн хугацаанд “Асуудлыг хамтдаа шийдвэрлэе” аяныг эхлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

ГХУСАЗСЗ-ийн дэд зөвлөл болон хамтарсан багийн гишүүдээс дараах санал хүсэлтийг илэрхийллээ. Үүнд:
-Сургууль орчмын бүсийн авто замын зогсоолд хөгжлийн бэрхшээлтэй иргэний авто машин байрлуулах тэмдэг тэмдэглэгээ хийх
-3,4 байр, 1 хорооны ажлын албаны байр орчмын камержуулалтыг нэмэгдүүлэх
-Цаашид дүүргийн хэмжээнд хүүхэд хамгааллын байртай болох талаар тодорхой ажлуудыг хийх

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1470
582 / 40%
462 / 31%
210 / 14%
216 / 15%