✅Дүүргийн ИТХ-ын Анхдугаар хуралдаан 2024 оны 10 сарын 17-ны өдөр 100% ирцтэйгээр хуралдлаа. Уг хуралдаанаар:
-Дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай
-ИТХ дахь намын бүлэг байгуулсан шийдвэрийг танилцуулах тухай
-ИТХ-ын даргыг сонгох тухай
-Дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай
-ИТХ-ын зөвлөл байгуулах тухай асуудлуудыг хэлэлцэн баталлаа.
✅Дүүргийн ИТХ-ын даргаар П.Төгөлдөр сонгогдож, дүүргийн Засаг даргаар С.Даваасүрэнг нэр дэвшүүлж Хуралдаанд оролцсон нийт Төлөөлөгчдийн 68 хувийн саналаар дэмжиж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид өргөн барихаар тогтлоо.