СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх этгээдийг шалгаруулан сонгоно.
Нээлттэй сонгон шалгаруулалтад иргэн, иргэдийн бүлэг, судалгаа шинжилгээний болон төрийн бус байгууллага оролцож болно.
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
-Багануур дүүргийн иргэн, иргэдийн бүлэг, судалгаа шинжилгээний болон төрийн бус байгууллага байх.
-бакалавр түүнээс дээш боловсролтой байх.
УР ЧАДВАР:
-Компьютерийн хэрэглээний программ ашиглах чадвартай.
-Харилцааны соёл, хувийн зохион байгуулалт сайтай.
-Идэвхи санаачилгатай, шинийг эрэлхийлдэг.
-Багаар ажиллах чадвартай
-Асуудалд ил тод, шударга, ёсзүйтэй ханддаг байх.
ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХЭЛБЭР:
-төрийн байгууллагын цахим хуудсанд мониторинг, дүн шинжилгээ хийж, тайлан мэдээлэл, санал боловсруулах
-нээлттэй өгөгдлийн системийг ашиглах, харьцуулах, судлах, тайлан мэдээлэл, санал боловсруулах.
-тухайн байгууллагын нээлттэй мэдээ, мэдээлэлтэй танилцах, судалгаа хийх, мэдээлэл, санал боловсруулах.
-төрийн байгууллагын үзүүлж буй үйлчилгээний явцад ажиглалт хийх, тайлан мэдээлэл, санал боловсруулах.
-олон нийтийн хяналтыг хэрэгжүүлсэн тухай тайлан, мэдээлэл, илтгэх хуудсыг цаашид авах арга хэмжээний саналын хамт дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлнэ.
-төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлсэн тухай тайлан, мэдээлэл, илтгэх хуудас, цаашид авах арга хэмжээний санал нь иргэд, олон нийтэд ил тод нээлттэй байна.
Сонгон шалгаруулалтад оролцох хүмүүс 2024 оны 11 дугаар сарын 07- ны өдрийн дотор bnd.ub.ith@gmail.com цахим хаягаар болон өөрийн биеэр хандана уу.
Холбоо барих: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажилтан Ц.Энхцэцэг Утас:70213150 /ажлын цагаар/
Хаяг: Багануур дүүргийн нутгийн удирдлагын ордон 3 давхар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 308 тоот