✅ИТХ-ын дарга П.Төгөлдөр, Засаг дарга С.Даваасүрэн, Төлөөлөгч Б.Мөнх-Учрал, Ю.Баян-Очир, Д.Одончимэг, С.Одончимэг, Д.Дэмчигжав, Д.Сүх-Очир, Ж.Мөнх-Алдар, Б.Ганболд, Ц.Ууганбаяр, Э.Баттулга нар 2024 оны 10 сарын 29-ны өдөр дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв болон Камерын хяналтын дэд төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
✅Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн үйл ажиллагаа нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгэм, сэтгэл зүйн хэрэгцээт үйлчилгээг авах зорилготой юм.
✅Камерын хяналтын дэд төв нь "Ногоон бүс" төслийн хүрээнд иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор үйл ажиллагаагаа явуулдаг билээ.