Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

ӨНӨӨДӨР "МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР" ТОХИОЖ БАЙНА

2025-03-18

 
✅Одоогоос 104 жилийн өмнө 1921 оны гуравдугаар сарын 18-нд Их жанжин Д.Сүхбаатарын удирдсан Ардын цэрэг Хиагтыг чөлөөлсөн түүхт өдөр. Эндээс Монголын орчин цагийн Ардын журамт цэрэг эх орныхоо тусгаар тогтнолын төлөөх анхны ялалтын буухиаг эхлүүлэн Монгол Улсын Зэвсэгт хүчин байгуулагдаж, бахархалт түүхэн замналаа эхлүүлсэн билээ.
✅2003 оны 12 дугаар сарын 18-нд УИХ-аас батлан гаргасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар 03 дугаар сарын 18-ныг “Зэвсэгт хүчний өдөр” хэмээн тэмдэглэх болсон байна.
✅Түүхт баярыг тохиолдуулан 2025 оны 03-р сарын 18-ны өдөр тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын албан хаагчид баярын жагсаал зохион байгуулж, үйл ажиллагаанд дүүргийн төр захиргааны байгууллагын дарга удирдлагууд оролцож, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагынхаа зарим ахмад дайчин, офицер ахлагч, ажилтан албан хаагчдад шагнал гардуулж баяр хүргэлээ.
ТӨРИЙН ЦЭРГИЙН БОЛОН ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛЛАГЫНХАА АХМАД ДАЙЧИД, ОФИЦЕР АХЛАГЧ, АЖИЛТАН АЛБАН ХААГЧДАД БОЛОН НИЙТ ЭРЧҮҮДДЭЭ БАЯРЫН МЭНДИЙГ ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5386
3947 / 73%
901 / 17%
261 / 5%
277 / 5%