Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

✅ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ЭХ, НЯРАЙ, ТӨРӨХ ТАСАГТ ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

2025-04-29

2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр дүүргийн ИТХ-ын дарга П.Төгөлдөр, Дэзэрэт олон улсын энэрэлийн байгууллагын гүйцэтгэх захирал Д.Пүрэвжаргал, Хуульч Todd Randy Benson болон Д.Одсэржмаа, Дэзэрэт олон улсын энэрэлийн байгууллагын Багануур салбарын ерөнхийлөгч П.Энхзул нартай хамтран дүүргийн Эрүүл мэндийн төвийн эх, нярай, төрөх тасагт шаардлагатай тоног төхөөрөмжийг Эрүүл мэндийн төвийн дарга Г.Батбаатарт албан ёсоор хүлээлгэн өглөө.

Хүлээлгэн өгсөн тоног төхөөрөмж нь эх, нярайн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буйг ЭМТ-ийн удирдлага, эмч, эмнэлгийн ажилчид өндрөөр үнэлж, үйл ажиллагаандаа үр өгөөжтэй ашиглаж байгаагаа илэрхийллээ.

Хүлээлгэн өгсөн тоног төхөөрөмжийн жагсаалт:
•Ургийн монитор – 1 ширхэг
•Төрөх ор – 1 ширхэг
•Яаралтай тусламжийн тэрэг – 2 ширхэг
•Нярайн пульсоксиметр – 2 ширхэг
•Дуслын шахуурга – 2 ширхэг
•Хажуугийн гэрэл – 4 ширхэг
•Эх барих вакум соруулгын аппарат – 1 ширхэг
•Нярайн дулаацуулах ширээ – 2 ширхэг
•Каталка – 1 ширхэг

Эдгээр тоног төхөөрөмж нь эмч, сувилагчдын ажиллах орчин, нөхцөлийг сайжруулж, эх, нярайд үзүүлэх тусламжийг түргэн шуурхай, аюулгүй хүргэх боломжийг нэмэгдүүлж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6084
4603 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%