Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

🔰“ХАМТДАА ШИЙДЬЕ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 2 ҮЕ ШАТТАЙГААР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-05-05

Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очирын санаачилгаар Багануур, Багахангай, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт согтуугаар үйлдэгдэж буй Гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, урьдчилан сэргийлэх ажлын оновчтой арга, хэлбэрийг эрэлхийлж, байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Хамтдаа шийдье” уулзалт, хэлэлцүүлэг 2025 оны 05 сарын 05-ны өдөр 2 үе шаттайгаар зохион байгуулагдсан юм.

Уулзалт, хэлэлцүүлэгт:
МУ-ын УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, МУ-ын УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Монгол Улсын шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд ажлын албаны дарга Б.Батбямба, НИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр, Дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга П.Төгөлдөр, Налайх дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд Налайх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Н.Мандуул, Багахангай дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд Багахангай дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ф.Мөнхгэрэл болон 3 дүүргийн холбогдох удирдлагууд оролцлоо.

“Хамтдаа шийдье” уулзалт, хэлэлцүүлгийн 1 дүгээр үе шатанд:

-Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга, Цагдаагийн Хурандаа Э.Товуудорж- “Нийслэл хотод үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, анхаарах асуудал” сэдвээр

-Аддиктологийн төвийн дарга клиникийн профессор Д.Ганбат- “Согтуурах донтой хүний эмчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал” сэдвээр

-Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын зам тээврийн хяналт төлөвлөлт зохион байгуулалтын дарга, Цагдаагийн хурандаа Б.Очирбат- “Зам тээврийн осол, зөрчлийн нөхцөл байдал, анхаарах асуудал” сэдвээр

-Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх албаны дарга, Цагдаагийн дэд хурандаа Б.Өсөхбаяр- “Аюулгүй орчин, ухаалаг ногоон бүс” сэдвээр тус тус мэдээлэл өгсөн.

“Хамтдаа шийдье” уулзалт, хэлэлцүүлгийн 2 дугаар үе шатанд: Салбар хуралдаан хуралдаж, хуралдаанаас гарсан санал хүсэлтийг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойллоо.

-“Зам тээврийн осол, зөрчлийн нөхцөл байдал, анхаарах асуудал” сэдвээр хуралдсан салбар хуралдааны санал, дүгнэлтийг Багахангай дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Ф.Мөнхгэрэл

-“Нутаг дэвсгэрийн камержуулалт, теле хяналтын дэд төвүүдийн ажлын явц, тулгамдаж буй асуудал” сэдвийн хүрээнд хуралдсан салбар хуралдаанаас гарсан санал, дүгнэлтийг Налайх дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Н.Мандуул

-“Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цаашид анхаарах асуудал” сэдвээр хуралдсан салбар хуралдааны санал, дүгнэлтийг Багануур дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга П.Төгөлдөр нар танилцууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6084
4603 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%