✅Хууль зүй, дотоод хэргийн сайдын А/150 дугаар тушаалаар Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хуулиар хүлээсэн үүргээ амжилттай гүйцэтгэж ажилласан албан хаагч нарт шагнал гардууллаа. Үүнд:
✅Хууль зүй, дотоод хэргийн яамны “Цагдаагийн алдар” тэмдгээр
-Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн урьдчилан сэргийлэх, шуурхай удирдлагын тасгийн хүүхдийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, Цагдаагийн Хошууч Г.Алтансүх
-Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн замын Цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, Цагдаагийн Ахлах ахлагч А.Жанболд
✅Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух” бичгээр
-Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэх тасгийн дарга, Цагдаагийн Дэд Хурандаа Ж.Ууганбаяр
-Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн дарга, Цагдаагийн Хошууч Б.Батбаяр
-Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, Цагдаагийн Ахлах ахлагч Ж.Батбаяр
-Багахангай дүүргийн Цагдаагийн хэлтсийн цагдаа жолооч, Цагдаагийн Ахлах ахлагч Т.Амарбаатар нар тус тус шагнагдлаа.
✅“Хамтдаа шийдье” уулзалт, хэлэлцүүлгийн үеэр дүүргийн төв талбайд Улсын бүртгэлийн хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Хилийн цэргийн 0252 дугаар ангийн хамт олон үзэсгэлэн гаргаж иргэдэд мэдээ мэдээлэл өгсөн бол ЗДТГ-ын 1 давхарт дүүргийн Шүүхийн тамгын газар, Цагдаагийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс, Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч нар хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй өглөө.