
Хүүхэд өвсөр үеийнхний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, амны хөндийн эрүүл ахуйн зөв дадлыг эзэмшүүлж улмаар амны хөндийн өвчлөлийг бууруулах зорилгоор дүүргийн ЕБС-ийн 4-5 анги, 6-7 ангийн нийт 24 багийн 192 сурагчдын дунд “Шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.