✅2024-2025 оны хичээлийн жилд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр идэвх зүтгэл гарган ажилласан тул Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 34.4-т “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвх зүтгэл гаргасан, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсооход онцгой үүрэг гүйцэтгэсэн хүнийг урамшуулах, төрийн болон Засгийн газрын шагналд тодорхойлох шийдвэрийг холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын саналыг харгалзан Зохицуулах болон Салбар, Дэд зөвлөлийн дарга гаргана” гэж зааснаар дүүргийн Боловсрол сургуулийн Б.Бүрэнтогтох ахлагчтай, Гүн Галуутай сургуулийн М.Наранбилэг ахлагчтай, Оюуны эрин сургуулийн Х.Эрдэнэ-Очир ахлагчтай Өсвөрийн сэргийлэгч бүлгэм болон бусдыгаа манлайлан ажилласан Боловсрол сургуулийн 9-3 ангийн сурагч Б.Бүрэнтогтохыг тус тус урамшууллаа.
✅Тус арга хэмжээний үеэр ЕБС-ийн нийгмийн ажилтан болон Өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн гишүүдтэй цаашид хамтран ажиллах талаарх санал солилцлоо.