Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Багануур дүүрэгт ажиллаж байна.

2015-04-16

2015.04.16, 17-ны өдрүүдэд Багануур дүүрэгт Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэг , Нийслэлийн засаг даргын орлогч С.Очирбат болон бусад албаны хүмүүс ажиллаж аж ахуйн нэгж байгууллагын ажилтан, албан хаагчид болон иргэдтэй уулзалт хийж байна.
Уулзалтын үеэр Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нь Багануур дүүргийг Эрчим хүчний хот, Шинжлэх ухаан технологийн хот, Жижиг дунд үйлдвэрийн хот болох талаар танилцуулж байсан бөгөөд иргэдийн зүгээс төрөлх дүүргээ дагуул хот эсвэл бие даасан хот болох эсэх талаар болон 5-р цахилгаан станцын үндсийг дүүрэгт зөөвөрлөн авч ирэх шийдвэрийн талаар тодруулж байлаа.
Мөн иргэдийн зүгээс Ус шүүрүүлэх станцыг нүүлгэн шилжүүлэх, эрүүл мэндийн байгууллагын тоног төхөөрөмж болон шинээр баригдсан цэцэрлэгийн зөөлөн эдлэл болон бусад шаардлагатай материалын санхүүжилтийн асуудлыг дэмжиж, шийдвэрлэж өгөхийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатаас хүсч байв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%