Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

Эдийн засаг, төсөв санхүүгийн асуудал эрхэлсэн ажлын хороо хуралдлаа.

2015-04-29

Дүүргийн ИТХурал дахь Эдийн засаг, төсөв санхүүгийн асуудал эрхэлсэн ажлын хороо 4-р сарын 29-ний өдөр хуралдаж дүүргийн 2014 оны төсвийн гүйцэтгэл, 2015 оны төсвийн тодотгол, орон нутгийн хөгжлийн сангийн асуудлаар хэлэлцлээ.
ИТХурал дахь Эдийн засаг, төсөв санхүүгийн асуудал эрхэлсэн ажлын хорооноос дүүргийн 2014 оны төсвийн гүйцэтгэлийн талаар Засаг даргын Эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч дарга О.Мөнхтулга-ын тавьсан илтгэл, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга, мэргэжилтнүүдийн тайлбарыг сонсоод дүүргийн 2014 оны төсвийн гүйцэтгэлийн дүнг аудитын шалгалтын дүнтэй уялдуулан нэгтгэн оруулж ирэх, ИТХ-аар хэлэлцэн баталсан төсвийг дур мэдэн өөрчилж, төсвийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох шаардлагатай хэмээн үзэж түр хугацаагаар хойшлууллаа.
Мөн орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэх ажил үйлчилгээ, Хөрөнгө оруулалтын жагсаалтыг тодотгох асуудлаар хэлэлцэж намуудын байр суурийг сонсоод Ажлын хорооны хурлыг 5-дугаар сарын 1-ний өдөр дахин хуралдуулахаар боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%