Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

2-р хороо иргэдтэй уулзалт зохион байгууллаа.

2015-06-11

Дүүргийн 2-р хороо нь 600 гаруй хүн амтай, 200 гаруй өрхтэй. Тус хорооны иргэдийн итгэлийг хүлээн сонгогдсон ИТХ-ын Төлөөлөгчид Н.Ганбаатар, Х.Хишигбадрах, П.Төгөлдөр нар 2014 оны ажлаа дүгнэн, 2015 оны хагас жилийн ажлаа тайлагналаа. Хорооны иргэдийн санал сэтгэгдлийг сонсон, Булагтай хэсэгт газар олголт хийж байгаа талаар тодорхой мэдээлэл хүргэх зорилгоор Өмч, газрын харилцааны албаны удирдлага, мэргэжилтэнүүд уулзалтанд оролцсон юм. Мөн уг уулзалтанд дүүргийн Засаг даргын орлогч О.Мөнхтулга, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б.Батням, ИТХ-ын ИОХ-ийн дарга С.Ичинхорлоо нар оролцлоо.
2-р хорооны өрхийн дийлэнх нь мал бүхий иргэд оршин суудаг. Иргэн бүрт өмчлөлийн газар олгох ажил Булагтай хэсэгт явагдаж байгаатай холбогдуулан тус хорооны иргэдээс бэлчээрийн газаргүй боллоо гэсэн гомдол гарсан байна. Уг асуудлаар холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийн, бэлчээрийн газар хангалттай байгаа талаар тодорхой тайлбарыг өглөө.
2012 оны сонгуулийн үр дүн, ИТХ-ын ажлын товч тайлан мэдээллийг хүргэж, Төрийн байгууллагын ажил, үйлчилгээний талаарх мэдээлэл болон иргэдийн зөрүүтэй ойлголтод тайлбар хийн, тодорхой мэдээлэлтэй болгоход уулзалтын гол зорилго оршиж байсан юм. Иргэд ч сэтгэгдэл өндөр байлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1352
527 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%