Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит 6 дугаар хуралдаан хуралдлаа.

2015-06-18

Дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал 2015 оны 06 дугаар сарын 18 –ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцлээ.
1. Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн байдал
2. Төрийн дээд шагнал, одон медальд уламжлах тухай
3. Дүүргийн удирдлагын шагнал олгох журамд өөрчлөлт оруулах тухай
4. “Шувуун саарал” ашиглалтын өмнөх захиргааны дүрэм батлах тухай
5. 2015 оны засаг даргын нөөц сангийн тайланг хэлэлцэх тухай
- Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн талаар ЗДТГ-ын ЗХХ-ийн
дарга Б.Туяа танилцууллаа. Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг бичгээр, утсаар, саналын хайрцгаар тус тус хүлээн авч “Смарт Сити” программд бүртгэж ажлын 30 хоногт багтаан шийдвэрлэдэг байна. 2015 оны эхний 6 сарын байдлаар дүүргийн ЗДТГ-т 332 өргөдөл гомдол иргэдээс ирүүлсэн бөгөөд шийдвэрлэлт 81,9% -тай байна.
Тэргүүлэгчдээс өргөдөл гомдол хүлээн авах 70214444 дугаарын утасыг тогтмол ажиллуулах, иргэдийн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн асуудлыг чанаржуулах, хугацаа болсон болон шийдвэрлэх хуулийн хугацаанд хэлэлцэгдэж байгаа өргөдлийн талаар мэдээллийг иргэдэд тодорхой болгохыг анхаарууллаа.
- Төрийн дээд шагнал, одон медальд уламжлах тухай асуудлыг хэлэлцлээ. Дүүргийн
35-н жилийн ой болохтой холбогдуулан орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий 7-н иргэнийг Төрийн дээд одон медальд уламжлахаар материал ирүүлсэнээс 5-н хүний материалыг баталж Нийслэлийн Засаг даргад өргөн мэдүүлэхээр боллоо.
- Дүүргийн Удирдлагын шагнал олгох журамд өөрчлөлт оруулах тухай асуудал
хэлэлцэгдлээ. ИТХурал, Засаг даргын хамтарсан шагналын журамд өөрчлөлт оруулан шалгуур үзүүлэлтийг баталлаа. Дүүргийн “Хүндэт иргэн”-ний шагналд тодруулах журмын талаар хэлэлцсэн ба дараагийн Тэргүүлэгчдийн хурлаар асуудлыг тодорхой болгохыг Захиргаа Хуулийн Хэлтэст үүрэг болголоо.
- Мөн “Шувуун саарал” цогцолборын үйл ажиллагааны талаар асуудал хэлэлцэгдэх
байсан боловч мэдээлэл хангалтгүй, дүрэм журмыг тодорхой болгох үүднээс дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр тогтлоо.
- 2015 оны Засаг даргын нөөц сангийн тайланг хэлэлцэх тухай асуудал орж ИТХ-ын
Тэргүүлэгчдэд мэдээлэл хийснээр энэ удаагийн хуралдаан өндөрлөлөө. Дараагийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан ирэх долоо хоногт болно.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%