Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит 7 дугаар хуралдаан хуралдлаа.

2015-07-03

Дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал 2015 оны 07 дугаар сарын 03 –ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцлээ.
1. 2014 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэх тухай
2. 2015 оны төсөвт тодотгол оруулах тухай
3. Дүүргийн удирдлагын шагнал олгох журамд өөрчлөлт оруулах тухай
4. Өрхийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх дүүргийн дэд хөтөлбөр батлах тухай зэрэг 4 асуудлыг авч хэлэлцлээ.
 2014 оны төсвийн гүйцэтгэл, 2015 оны төсвийн тодотгол хэлэлцээд Төлөөлөгчдийн хуралдаанд оруулж батлуулахаар боллоо.
Дүүргийн “Хүндэт иргэн”-ний шагналд тодруулах журам, өрхийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх дүүргийн дэд хөтөлбөр батлах тухай асуудлуудыг хэлэлцээд
тодорхой болгож дараагийн хурлаар оруулж ирэхийг Тэргүүлэгчдээс үүрэг болголоо.
Төлөөлөгчдийн ээлжит бус 14 дүгээр хуралдааныг 2015.07.06-ны 10 цагт хуралдуулахаар товлогдлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%