Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

Хурандаа цолтнуудад энгэрийн тэмдэг, үнэмлэхийг нь өнөөдөр гардуулж өглөө.

2015-07-08

Багануур дүүрэгт амьдарч, ажиллаж буй салбар салбарын хурандаа цолтнуудын үүсгэл санаачилгаар тус дүүрэгт “Монгол хурандаа” нийгэмлэгийн салбар зөвлөл байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ. Тус нийгэмлэгийн Багануур дахь салбар зөвлөлийн даргаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хурандаа Х.Пүрэвсүрэн сонгогдон ажиллаж байна.
Нийгэмлэгийн эрхэм зорилго, зарчим, дүрмийг хүлээн зөвшөөрч, түүнийг хэрэгжүүлэхэд идэвх санаачилгатай оролцохоо илэрхийлсэн, гишүүн болох хүсэлтэй Монгол Улсын хурандаа (түүнтэй дүйхүйц) цэргийн цол бүхий иргэдийг сайн дурын үндсэн дээр тус нийгэмлэгт гишүүнээр элсүүлдэг юм байна.
“Монгол хурандаа” нийгэмлэг нь гишүүддээ гишүүний үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулж эхэлсэн бөгөөд дүүргийн ИТХ-ын дарга Р.Өнөржаргал хурандаа цолтнуудад энгэрийн тэмдэг, үнэмлэхийг нь өнөөдөр гардуулж өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1352
527 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%