Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”

2015-09-10

Монгол Улсын Их Хурлын 1996 оны 8-р сарын 29-ний өдрийн 33 дугаар тогтоол гарч, жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон бүх нийтээрээ дурсч, хүндэтгэл үзүүлдэг болсон.
Багануур дүүргийн хэмжээнд 64 хүн бүртгэлтэй байдаг. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ач зээ нарыг ИТХын дарга Р.Өнөржаргал, ЗД-ын орлогч Т.Отгонболд, хурлын ажлын алба хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Энэ өдөр замын хөдөлгөөнд оролцохдоо машины гэрлийг асааж оролцох, ерөнхий боловсролын сургуудиудад хэлмэгдэлтийн хор уршиг сэдвээр хичээл заах, дүүрэг орон нутгийн хийдүүдэд буяны ном хуруулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаа.
Хуулийн хүрээнд 2014 оны жилийн эцсийн байдлаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн нийт 31193 хүнийг цагаатгуулсан байна.
Улсын хэмжээнд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид болон тэдний гэр бүл, үр хүүхэд, ах эгч, дүү, ач зээ болох нийт 18 мянга гаруй иргэнд 16,3 тэрбум төгрөгийн нэг удаагийн нөхөх олговор мөнгөн хэлбэрээр, 350 иргэнд 13,9 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцны дэмжлэгийг үзүүлсэн байна.
Цагаатгагдсан нийт иргэдийн товч мэдээлэл бүхий “Улс төрийн хэлмэгдэгсдийн цагаан ном” гэсэн 4 боть цуврал бүтээлийг Улсын комиссоос хэвлэн гаргажээ. Улсын комиссын бодлого, үйл ажиллагаа, цагаатгал, нөхөх олговорын асуудалтай холбоотой хууль тогтоомжууд, тэдгээрийн хэрэгжилтийн талаар, мөн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, цагаатгагдсан иргэдийн товч мэдээллийг “tsauzbuk.mn” цахим хаягаар орж авах боломжтой.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%