Дүүргийн ИТХ-ын Иргэний оролцооны хэлтсээс хороодын ИНХ-тай хамтран
уулзалт хэлэлцүүлэгийг зохион байгуулж уг хэлэлцүүлгээс гарсан санал
хүсэлтийг дүүргийн Засаг дарга болон шийдвэр гаргах түвшний
удирдлагуудад уламжлан ажиллаж байгаа билээ.
5-р хорооны Наран, Нарийн хэсгийн иргэдээс гарсан үерийн усны далан шуудууг засаж сайжруулах, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, тодорхой хэсгийн авто зам болон явган замын засвар шинэчлэл, орчны гэрэлтүүлэг, бохирын асуудлаар гомдол гарсныг ажил хариуцсан удирдлага, мэргэжлийн байгууллагад албан тоот хүргүүлж ажилласан. Үүний дагуу хийгдэхээр төлөвлөгдсөн ажлын талаар иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор ИОХ-ээс уулзалтыг 2015 оны 9-р сарын 9-ны өдөр зохион байгууллаа. Уулзалтанд ЗДТГ-ын ТХҮХ-ийн ажил хариуцсан мэргэжилтнүүд, Хорооны Засаг дарга, ИНХ-ын дарга, Багануур Ус ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер зэрэг албаны хүмүүс оролцлоо.
Иргэдийн санал хүсэлтийг ийнхүү шийдвэр гаргах түвшинд уламжлан ажиллаж байгаад уулзалтанд оролцогсод сэтгэгдэл өндөр байлаа.