Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

ИТХ-ын Тэргүүлэгчдийн 9 дүгээр хуралдаан

2015-11-19

ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал 2015 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр боллоо. Дүүргийн 35 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн талаарх үйл ажиллагаа, санхүүгийн мэдээллийг хангалттай бус гэж үзэн дахин хуралд оруулахыг Тэргүүлэгчдээс үүрэг болголоо. Хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлуудын үр дүнтэй танилцан хэд хэдэн асуудлуудыг тодруулах шаардлагатай гэж үзэн ИТХурал дахь ажлын хороодын хамтарсан багийн бүрэлдэхүүнтэйгээр шалгалтын хэсэг томилон 12-р сарын эхний Тэргүүлэгчдийн хурлаар шалгалтын тайланг хэлэлцүүлэхээр тогтлоо. Мөн Нийгмийн бодлогын асуудал эрхэлсэн ажлын хорооноос боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаа, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр нийгмийн чиглэлээр хийгдсэн ажлуудтай танилцсан ажлын дүнг Тэргүүлэгчдээр хэлэлцэн Засаг дарга, холбогдох хэлтэс албадын удирдлагуудад тэмдэглэлээр үүрэг даалгавар өгөхөөр болсон байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%