Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

Дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал өнөөдөр боллоо.

2015-11-30

Дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал өнөөдөр боллоо. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 15 дугаар хуралдааныг 12-р сарын 14-нд хуралдуулахаар хэлэлцэн баталлаа.
Мөн Өмч газрын харилцааны асуудлыг хэлэлцлээ. Нийт 4 асуудал оруулж ирсэнээс:
1. Дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт /3-р байрны ард/ Жишиг хороололд 590 айлын газар төлөвлөгдсөн бөгөөд жишиг хашаа барих ажилд 3 аж ахуйн нэгж шалгарч одоогоор 60 хашаа баригдаад байгаа юм байна. Эдгээр хэсгүүдэд нэр өгөх, хаягжуулах асуудлыг хэлэлцэн тухайн хэсэгт гудамжны нэршлийг тодорхой болгох, хотхон гэсэн нэршлийг хэсэг болгон өөрчлөх зэрэг асуудлаар дахин хэлэлцэн Төлөөлөгчдийн нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэхээр хойшлууллаа.
2. Гүний овоо, Гүний нуурын орчмын 400.0 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах асуудал хэлэлцэгдсэн ба зураг төслийг тодорхой болгох, Багануур ХК-ийн лизензийн газартай давхцсан эсэх зэрэг асуудлуудыг судлан дахин хуралд оруулахаар үүрэг даалгавар өглөө.
3. 5-р хорооны Залуус, Залуусын задгай хэсгийн газар өмчлөлийн асуудлыг хэлэлцлээ. Уг хэсэгт газар ашиглаж байга 263 иргэнээс газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан 99 иргэн, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан 55 иргэн байдаг байна. Эдгээр бичиг баримттай иргэдэд газар өмчлүүлэх эсэх асуудлыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар шийдвэрлэх бөгөөд дүүргийн зүгээс хурлын Тэргүүлэгчдийн албан тоотыг Нийслэлд хүргүүлэх нь зүйтэй хэмээн үзлээ.
4. 2015 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний нэмэлт тодотголд 8 асуудал танилцууллаа. Нийгмийн үйлчилгээний чиглэлээр 4 асуудал оруулснаас Цаг уурын өртөө болон өртөөний шинжилгээний талбай бүхий 2,25 га газрын ИТХуралд хэлэлцүүлхээр болж бусад 3 асуудлыг дахин судалж 12-р сарын 10-нд болох Тэргүүлэгчдийн 11-р хуралд оруулахыг үүрэг болголоо.
Инженерийн шугам сүлжээний зориулалтаар олгох асуудлыг ээлжит 15-р хуралдаанд хэлэлцүүлэхээр тогтлоо.
2015.11.30

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%