Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

Төлөөлөгчдийн ээлжит 15 дугаар хуралдаан.

2015-12-14

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 15-р хуралдаан 2015 оны 12-р сарын 14-ний өдөр боллоо. Хуралдаанаар:
- Багануур дүүргийн Засаг даргын бүрэн эрхийн хугацааны мөрийн хөтөлбөр, 2015 оны эдийн засаг, нийгмийн зорилтын биелэлт, 2016 оны эдийн засаг нийгмийн зорилт
- 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай, 2016 оны төсвийн төсөл
- 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол оруулах тухай, 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөөг батлах тухай зэрэг асуудлаар хэлэлцэн баталлаа.
Багануур дүүргийн Засаг даргын 2013-2016 оны бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явц 84,5 хувь, 2015 оны нийгэм, эдийн засгийн зорилт, үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт 92,6 хувийн биелэлттэй байна хэмээн Засаг дарга Б.Бямбадорж танилцууллаа. Төлөөлөгчдийн хуралдаанаар хоёр намын бүлгийн дүгнэлт гарч Засаг даргын үйл ажиллагааны биелэлтийг “Хангалттай” гэж үнэллээ.
2016 оны эдийн засаг, нийгмийн зорилт, Засаг даргын бүрэн эрхийн хугацааны мөрийн хөтөлбөрийн төлөвлөгөөг хурлаар хэлэлцэн баталлаа.
Улс орны эдийн засгийн байдал, санхүүгийн хүндрэлээс шалтгаалан Засгийн газраас төсвийн хязгаарлалтыг хийсэн. Нийслэлээс баталсан төсвийн хүрээнд төсвийн байгууллагуудын урсгал болон тогтмол зардал, цалин зэргээс танагдаж ирсэн байна. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хэмнэлтийн горимын дагуу батлагдсан төсвөө зарцуулах боловч дүүргийн удирдлагууд төсвийн байгууллагууддаа хүндрэл учруулахгүй байх тал дээр анхаарч ажиллана гэдгээ хэлж байлаа. Дүүргийн нийт төсвийн эх үүсвэр нь 15,4 тэрбум төгрөгөөр батлагдсан байна.
2016 оны орон нутгийн хөгжлийн сангийн ажилд 1 тэрбум 496,8 сая төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний ажлуудыг баталлаа. Нийт 5-н чиглэлээр үйл ажиллагаа явуулхаар тогтож хорооны иргэдээс гарсан санал, дүүргийн Засаг даргаас өргөн барьсан ажил арга хэмжээг баталсан. Үүнд нийгмийн салбар, тохижилтын чиглэлээр тоног төхөөрөмж худалдан авах, барилга байгууламж барих, иргэдийн бүлгээр хийгдэх ажил, зураг төсөв зэрэг ажлуудад зарцуулах эрхийг жагсаалтын дагуу баталлаа.
Мөн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол оруулж, 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталлаа.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар манай дүүргийн 32 байршилд 11 га газрыг цахимаар өмчлүүлэх асуудал хэлэлцэгдсэн. Энэ нь дүүргийн хөгжлийн бодлоготой нийцэхгүй байгаатай холбогдуулан Төлөөлөгчид уг асуудлын эсрэг байр суурьтай байж, дүүрэг орон нутгийнхаа төлөө нэгдмэл нэг санаатайгаар уг шийдвэрийг хүчингүй болгох тал дээр хамтран ажиллахаар тогтлоо.
Ийнхүү ээлжит 15-р хуралдаан өглөөний 10.00 цагаас 21.00 цаг хүртэл болж амжилттай өндөрлөлөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%