Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

2015 оны дүүргийн Тэргүүний байгууллага, хороо, аж ахуйн нэгж, иргэний нийгмийн байгууллага, хүмүүсийг шалгаруулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

2015-12-30

2015 оны дүүргийн Тэргүүний байгууллага, хороо, аж ахуйн нэгж, иргэний нийгмийн байгууллага, хүмүүсийг шалгаруулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. ИТХ-ын Тэргүүэлгчдийн 2015 оны 12-р сарын 23-ны өдрийн 78-р тогтоолын дагуу дараах ААН, байгууллага, иргэдийг тодрууллаа. Оны тэргүүний Төрийн захиргааны байгууллагаар Б.Эрдэнэчимэг даргатай Мэргэжлийн хяналтын хэлтэс, Оны тэргүүний хороогоор Ё.Туул Засаг даргатай 1-р хороо, Оны тэргүүний Төрийн үйлчилгээний байгууллагаар Ш.Ганцэцэг захиралтай Соёлын ордон, Оны тэргүүний үйлдвэр аж ахуйн газраар Д.Батнасан даргатай Авто Жим ОНӨААТҮГазар, Оны тэргүүний хувийн хэвшлийн байгууллагаар н.Гансүх захиралтай Юнайтед БРА хоршоо, Оны тэргүүний иргэний нийгмийн байгууллагаар Зумэ мэ Маау захиралтай Тайваны хүүхэд гэр бүлийг дэмжих сан тус тус шалгарлаа. Мөн оны Тэргүүний удирдагч, оны тэргүүний Төрийн жинхэнэ албан хаагч, Эрүүл мэндийн ажилтан, Боловсролын ажилтан, Оны тэргүүний Банк санхүүгийн ажилтан, Инженер техникийн ажилтан, оны тэргүүний Ажилчин, Үйлчилгээний ажилтан, Тамирчин, Соёл урлагийн ажилтан, оны тэргүүний Сурагч, оны Энэрэнгүй үйлстэн, Онцлох хүн зэрэг оны шилдэг иргэдээ шалгаруулсан.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1352
527 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%