Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

Орон нутгийн удирдах ёсны байгууллагын удирдлагууд, төсөл хэрэгжүүлэгч талуудын хамтарсан уулзалт өнөөдөр боллоо.

2016-01-22

Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн тогтвортой, найдвартай ажиллагаа болон төвийн бүсийн эрчим хүчний системийн өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах "Багануурын цахилгаан станц" төслийг концессын гэрээгээр хэрэгжүүлэхээр болсон. Орон нутгийн удирдах ёсны байгууллагын удирдлагууд, төсөл хэрэгжүүлэгч талуудын хамтарсан уулзалт өнөөдөр боллоо. Уулзалтанд дүүргийн ИТХ-ын дарга Р.Өнөржаргал, Засаг дарга Б.Бямбадорж, Багануур хотын захирагч Н.Тавинбэх нар, нөгөө талаас Төслийн менежер Li Bo, гэрээний менежер River Xu, Зөвлөх компанийн захирал н.Энхбаяр нар уулзлаа.
Монгол Улсын Эрчим хүчний нэгдсэн системийн цахилгаан хэрэглээний шинжилгээгээр Багануур-Чойрын бүс буюу Дорноговь, Дундговь, Хэнтий аймгуудын цахилгаан ачааллын хэтийн төлвийг хангах эх үүсвэр шаардлагатай байгаа ба эх үүсвэрүүд бие биенээ дэмжиж ажиллах, эрчим хүчний аюулгүй, найдвартай ажиллагааны төлөвлөлтийг цаг алдалгүй хийх шаардлагатай гэж үзэн хоёр улсын Засгийн газрын хэлэлцээгээр төсөл амжилттай хэрэгжихээр болжээ. Цахилгаан станцын барилга угсралтын ажил 4 жил, ашиглалтын хугацаа 21 жил байхаар гэрээнд тусгажээ.
Нутгийн удирдлагын байгууллагын зүгээс уг станцын бүтээн байгуулалтын болон ашиглалтын үйл ажиллагаанд орон нутгийн иргэдийн тодорхой хувийг ажиллуулах тал дээр анхаарч байгаагаа илэрхийлсэн юм. Гүйцэтгэгч байгууллагын зүгээс орон нутгийн иргэдэд маш таатай нөхцөл бололцоо үүсч байгаа, зөвхөн ажиллах хүчнээс гадна байгууллага ААНэгжтэй хамтран ажиллах боломж байгаа талаар ярьж байлаа.
Цаашид хамтран ажиллах гэрээнд орон нутгийн зүгээс тавьсан шаардлагыг тусган, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, хотын захирагчийн ажлын алба, төсөл гүйцэтгэгч компанийн хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллахаар тохиролцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%