Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

Дүүргийн хэмжээнд томуу, томуу төст өвчиний дэгдэлт буурахгүй байна.

2016-03-04

Дүүргийн хэмжээнд хүүхдийн томуу, томуу төст өвчний дэгдэлт ихэссэнтэй холбогдуулан дүүргийн Эрүүл мэндийн төв, 194-р цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцах иргэдийн Төлөөлөгчдийн ажлын хэсэг байгуулагдан ажлын хэсгийн даргаар Төлөөлөгч, Нийгмийн бодлогын асуудал эрхэлсэн ажлын хорооны дарга П.Төгөлдөр, гишүүдээр Төлөөлөгч Т.Отгонболд, Ю.Бямбаа, Ц.Ганхуяг, А.Өсөхжаргал, Ё.Туул нар ажиллалаа.
Хүүхдийн томуу томуу төст өвчны дэгдэлт дүүргийн хэмжээнд улс, Улаанбаатар хотын дундажаас өндөр, эмнэлгийн ачаалал буурахгүй байгаа талаар, Эрүүл мэндийн төвийн өнөөгийн нөхцөл байдлыг Ерөнхий эмч С.Гэрэлцэцэг танилцууллаа.
Эрүүл мэндийн төвд хэвтэж эмчлүүлсэн 682 хүүхдээс авсан сорьцоор 4 төрлийн вирусын тархалт байгааг тогтоосон байна. Иймд эмчид үзүүлэн зөвлөгөө авч хүүхдээ эмчлэх нь хугацаа алдах хүндрэхээс сэргийлнэ гэдгийг нийт эцэг эхчүүдэд эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүдийн зүгээс анхааруулж байна.
Мөн сүүлийн үед томуу суурьтай салхинцэцэг, улаан бурхан, улаанууд, менингит арьсны халдварууд бүртгэгдэж байгаа тул ахуйн ариун цэвэр, халдваргүйтгэлийн дэглэмийг баримтлан дархлаа дэмжих хүнс хэрэглэхийг зөвлөж байна.
ЭМТөвийн Хүүхдийн тасаг нь 34 ортой боловч өвчний эд дэгдэлттэй энэ үед халдвартын тасгаас 45 ор, халамжаас 12, хүүхэд хөгжлийн төвөөс 10, Онцгой байдлын хэлтсээс 7 ор нэмэлтээр авч нийт 101 хүүхдийг оргил үедээ хүлээн авсан байна. Одоогоор эрүүл мэндийн төвд 86 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Хөдөө орон нутгаас ирж эмчлүүлэгчдийн тоо ч мөн ихэсчээ.
П.Төгөлдөр даргаар ахлуулсан уг ажлын хэсгээс дараах чиг үүргийг Засаг даргад хүргүүлэхээр боллоо. Үүнд:
- Эрүүл мэндийн төвд шаардлагатай ор, цагаан хэрэглэл, зөөлөн эдлэл, орчны халдваргүйтгэлийн зардлын хөрөнгийг яаралтай шийвэрлэх
- Дискамер буюу халуун уурын ариутгал, халдваргүйтгэлийн тоног төхөөрөмжийг шинэчлэх
- Нийгмийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, цахим мэдээллийг тогтмолжуулан, иргэдэд шуурхай мэдээллэж байхад анхаарч ажиллах
- Бага насны хүүхдүүдийг хамруулсан олон нийтийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргах
- Цэцэрлэг, сургууль, Эрүүл мэндийн төв, өрхийн эмнэлэг, ЗДТГ-ын асуудал хариуцсан албаны хүмүүсийн хамтарсан уулзалтыг 3-р сарын 7-ны дотор зохион байгуулах
- 194-р цэцэрлэгийн цахилгаан үүсгүүр, ундны усны савны асуудлыг шийдвэрлэх
- Эрүүл мэндийн төвд орон нутгийн хөгжлийн сангаас хөрөнгө нь шийдвэрлэгдсэн ажлуудыг яаралтай хэрэгжүүлэх зэрэг асуудлуудыг тусган дүүргийн Засаг даргад ажлын чиглэлүүдийг өгөхөөр шийдвэрлэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%