Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

Хэрлэн голын сав газрын захиргаанаас хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

2016-03-09

Хэрлэн голын сав газарт хамаарах засаг захиргааны нэгжийн төлөөлөлд сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөний арга хэмжээ, үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг танилцуулах, санал авах зорилгоор Хэрлэн голын сав газрын захиргаанаас хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Төв аймгийн Баянжаргалан, Эрдэнэ, Мөнгөнморьт, Баяндэлгэр сумдын төлөөлөл, ажил хариуцсан дарга мэргэжилтнүүд, дүүргийн ИТХурлын дарга Р.Өнөржаргал, Ажлын албаны дарга М.Буддорж, Багануур хотын Ерөнхий менежер Д.Дэмчигжав, Багануур-Ус ОНӨААТҮГ-ын Ерөнхий инженер Ж.Мөнхцэцэг, дүүргийн МХХэлтсийн Улсын ахлах байцаагч Э.Өлзийбүрэн, Өмч газрын харилцааны дарга Ш.Отгонбаяр нар оролцлоо.
Усны тухай хуулийн дагуу сав газрын захиргаанд өөрсдийн сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөтэй байхаар хуульчилсан байдаг байна. Үүний дагуу Хэрлэн голын сав газрын захиргаа нь Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран “Хэрлэн голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө”-г боловсруулах ажлын хэсгийг зөвлөх эрдэмтдийн багаар бүрдүүлэн ажиллаж байна. Төлөвлөгөөний төслийг эхний байдлаар Багануур, Төв аймгийн төлөөллүүдийн дунд танилцуулан хэлэлцүүлж, санал солилцлоо. Хэлэлцүүлгээс гарсан саналыг нэгтгэн үзэж шаардлагатай саналыг тусган БОНХАЖЯ-нд хүргүүлж төлөвлөгөөг батлуулахаар боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%