ӨНӨӨДӨР ЦУСНЫ ДОНОРЫН ӨДӨР
Бусдын амь нас, эрүүл мэндийг аврахын төлөө сэтгэл харамгүйгээр ариун цусаа бэлэглэдэг, ачтан доноруудын ариун үйлсийг сурталчлах, алдаршуулах, тэдэнд талархлаа илэрхийлэх боломжийг олгох өдөр буюу 06.14-ний өдрийг дэлхий нийтээр 2004 оноос эхлэн Дэлхийн цусны донорын өдөр болгон тэмдэглэж эхэлсэн. Эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах үйлсэд нэгдэж цусаа бэлэглэсэн Цэнджав овогтой Мөнхжаргалыг Дэлхийн донорын өдрийг тохиолдуулан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “ Хүндэт Өргөмжлөл” мөнгөн шагналаар шагнаж, нийт Төлөөлөгчдийн өмнөөс ИТХ-ын дарга, УЗН-ийн тэргүүн Р.Өнөржаргал нь баярласан талархсанаа илэрхийллээ.