Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

Дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 07 дугаар хуралдаан

2016-06-15

Дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 07 дугаар хуралдаан өнөөдөр хуралдаж дор дурьдсан асуудлыг хэлэлцэн баталлаа.
1. Сонгуулийн сурталчилгааны зурагт болон ухуулах хуудас байрлуулах байршилд нэмэлт оруулах тухай
УИХ, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн сурталчилгааны зурагт болон ухуулах хуудас байрлуулах байршлыг Тэргүүлэгчдийн 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 28 дугаар тогтоолоор баталсан жагсаалтанд дор дурьдсан байршлууд нэмэгдэж орлоо.
Үүнд: 2-р хороонд Улаан ухаа хэсгийн ус түгээх худаг
                             Галуут хэсгийн ус түгээх худаг
         3-р хороонд "Багануур" ХК-ний гаднах авто зогсоол,
                            "БЗӨБЦТС" ТӨХК-ний урд талын автобусны буудал,
                             ХЦ-ийн 0252-р ангийн гаднах авто зогсоол
                             Шинэ хүнсний захын урд, зам дагуу ногоон байгууламж 
2. Багануур дүүргийн үндэсний их баяр наадмын сурын харваачдад цол олгох тухай.
3. Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай.
Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан Тэргүүлэгчдийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 38 дугаар тогтоолыг хүчингүйд тооцож дүүргийн баяр наадмыг 2016 оны 07 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%