Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

МЭНДЧИЛГЭЭ

2016-07-08

Мэндчилгээ

                   Монгол наадмын сүр жавхаанд золбоо хийморь нь сэргэж, хөөр баяраар бялхсан Багануур дүүргийн иргэд ээ.
Монгол түмний төрт ёсоо хүндэтгэн тэмдэглэдэг Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810 жилийн ойн их баяр наадмын халуун мэндийг та бүхэндээ өргөн дэвшүүлье. Жил жилийн наадмын адил энэ жилийн наадам өнгө жавхаа, үзэмж төгөлдөр сайхан эхэлж байна. Хүн малын зоо тэнийж нар хур тэгширсэн энэхүү сайхан өдрүүдэд ШШГА-ны 20 жилийн ой, Автожим-НӨҮГ-ын 30 жил , Мон-Цахим ХХК-ний 20 жилийн тэгш ой тохиож байна. Эдгээр байгууллагуудын нийт ажилтан, албан хаагчидад дүүргийн ИТХ-ын нийт төлөөлөгчдийн өмнөөс болон хувиасаа баярын мэндийг хүргэж аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.
Саяхан орон даяар болсон Монгол Улсын Их Хурал болон Аймаг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд дүүргийн маань иргэд сонгогчид идэвхтэй оролцон төрийн үйл хэрэгт оролцох иргэнийхээ үүрэг оролцоог ухамсарлаж үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлсэн нийт сонгогч иргэд, энэ удаагийн сонгуулийг дүүргийн хэмжээнд амжилттай зохион байгуулж оролцсон Дүүргийн сонгуулийн хороо, Төрийн байгууллагууд, төрийн албан хаагчид, намуудын удирдлага хамт олон, гишүүдэд талархсанаа илэрхийлье.
Эрх чөлөөт, тусгаар тогтносон их Монгол улсын хүндэт иргэн болсон нийт ард иргэддээ, болон уудам дэлгэр эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй Багануурчууддаа Үндэсний их баяр наадмын мэндийг хүргэж хотол олноороо сэтгэл тэнүүн сайхан наадахын өлзийт ерөөлийг өргөн дэвшүүлье.

Төрт ёс түүхэн уламжлалаа хүндэтгэн
Агуу их өв соёл ёс заншлаа дээдлэн
Амжилт бүтээл, ашдын ерөөл дүүрэн сайхан наадаарай.

Дүүргийн ИТХ-ын дарга Р.Өнөржаргал


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1352
527 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%