Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийн арга хэмжээ боллоо

2016-09-09

Манай улс жил бүрийн 9-р сарын 10-ны өдрийг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгал хүндэтгэлийн өдөр болгон тэмдэглэн ирсэн. Үүний дагуу Багануур дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хэлмэгдэгсдийн үр хүүхэд ач зээ нарыг өнөөдөр буюу 9-р сарын 9 ны өдөр Наран зоогийн газар хүлээн авч хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулан ажиллаа. Тус үйл ажиллагаанд дүүргийн ИТХ-ын дарга С.Даваасүрэн, Засаг дарга Ц.Сандаг-Очир, Багануур хотын захирагч Н.Тавинбэх нар оролцсон юм. Багануур дүүргийн хэмжээнд хилс хэрэгт хэлмэгдсэн хүмүүсийн үр хүүхэд ач зээ  болох 60 гаруй төлөөллүүд оршин сууж амьдардаг бөгөөд хүндэтгэлийн арга хэмжээний үеэрГүндү Ёндон равжаалин хийдийн лам нар ном хурж цугласан олон даган баяслаа. Хилс хэрэгт хэлмэгдсэн хэлмэгдэгсдийн үр хүүхэд ач зээ нарыг хүлээн авч уулзах хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээг цаашид дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал жил бүр зохион байгуулан ажиллахаа уламжиллаа.
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%