Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

МОН ЦАХИМ компани 20 жилийнхээ ойн баярыг 9-р сарын 9,10 ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүллээ

2016-09-12

Мон цахим компани 1996 онд Багануур хувьцаат компанийн санаачлалаар үүсгэн байгуулагдаж цахилгаан машиныг засварлах мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор Мон-Орос цахим нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Тус компанийн тухайд Монгол улсын эдийн засгийн голлох салбар болох уул уурхайд ашиглагддаг цахилгаан машины засвар үйлчилгээг үзүүлж тус салбарт үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа баг хамт олон гэдгийг Багануур ХК-ны удирдлага төлөөллүүд хэлж байгаа юм. Анх Мон цахим компани 16 ажилтантай жилд 180 ширхэг цахилгаан машин засварлах хүчин чадалтай байсан бол, өнөөдрийн байдлаар  577 ширхэг цахилгаан машин засварлах хүчин чадалтай 50 гаруй ажилтантай болж өргөжин өдгөө 20 жилийн нүүрийг үзэн, ойн баярын хурлыг Өргөө соёлын төвд амжилттай зохион байгууллаа. Хурлын үеэр Дүүргийн төр захиргааний байгууллагын удирдлага төлөөллүүд оролцож амжилт бүтээл үр дүнтэй ажилласан ажилчид албан хаагчдыг шагнан урамшуулж, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хүндэт өргөмжлөлөөр С.Батбаясгалан Бизнес хөгжлийн менежер А.Загдсүрэн, Тогооч Д.Нурваа нарыг шагнан урамшууллаа  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%